Зах зээл судлаач
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Судалгааны төсөл болон бусад шаардлагатай бүтээгдэхүүн/салбарын гадна, дотоод зах зээлийн судалгаа боловсруулж тайлагнах;
- Холбогдох тоон мэдээлэл цуглуулах, асуулга бэлтгэх, байршуулж боловсруулах;
- Зах зээлийн өрсөлдөгчдөө судалж, үр дүнг тайлагнах;
- Хэрэглэгчийн зан төлөв, эрэлт хэрэгцээн дээр суурилсан ирээдүйн прогноз тооцоолол хийх;
- Салбарын цаг үеийн мэдээллийг боловсруулж, удирдлагад хүргэх;
- Зах зээлийн төлөв байдлыг шинжих, судлах дүн шинжилгээ хийх;
- Олон улсын болон дотоод үзэсгэлэн, яармаг зэрэгт оролцож материал цуглуулах, танилцуулах;
- Шинэ төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь судалгаа хийх;
- Нэмэлт шаардлагатай тоон мэдээлэл дээр date анализ хийх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Статистик, Математик, Бизнес менежмент зэрэг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан байх;
- Судалгааны арга зүй болон статистикийн мэдлэгтэй байх;
- Зах зээлийн судалгааны туршлага;
- Мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай;
- Боловсруулсан тайланг ойлгомжтой хэлбэрээр гаргах чадвартай;
- Бакалаврын зэрэгтэй, нийгмийн ухаан, эдийн засаг, бизнесийн чиглэлээр;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
- Багийн ажиллагаанд оролцох, харилцааны чадвартай;
- Компьютерын хэрэглээний программыг эзэмшсэн байх;
- SPSS, E-Views, Stata программуудыг эзэмшсэн байх;
Нэмэлт мэдээлэл
Манай хамт олны нэг хэсэг болсноор:
- Компанийн хэрэгжүүлж буй төслүүдээс орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах (урьдчилгаагүй хямд үнээр байр захиалах);
- Цалин шатлалтайгаар өсөх;
- Хуулийн дагуу ээлжийн амралт, илүү цагийн системтэй;
- Эрч хүчтэй залуу хамт олны халуун дулаан уур амьсгал таныг угтах болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.