Борлуулалтын менежер / Говьсүмбэр салбар/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Салбарын борлуулалтын үйл ажиллагаанд оролцох, борлуулалтыг нэмэгдүүлэх, шинэ харилцагч татах, борлуулалтыг төлөвлөх, нийлүүлэлтийг удирдан зохион байгуулах, борлуулалтын мэдээ тайлан, ажлын гүйцэтгэлийг сар бүр гаргаж удирдлагад тайлагнах
- Харилцагчтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хангуулах, хяналт тавих, харилцагчийн үйлчилгээ, идэвхжүүлэлтийг хийж гүйцэтгэх, үр дүнг улирал бүр тайлагнах, харилцагчтай холбоотой асуудлыг борлуулалтын багтай хамтран шийдвэрлэх
- Борлуулалтын суваг, бусад худалдааны факторуудыг судалж шинэ харилцагч, үйлчлүүлэгчдийг нэмэгдүүлэх, тусгай зөвшөөрөл болон шаардлагатай бусад баримт бичгийг бүрдүүлэх
- Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Борлуулалт, маркетинг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
- Худалдаа, борлуулалтын чиглэлээр 1-с дээш жил ажилласан туршлагатай
- Борлуулалтын арга техник ашиглан борлуулалт хийх ур чадвартай
- Харилцааны ур чадвар сайтай, хэлэлцээр хийх чадвартай
- Борлуулалтын тоон баримт дээр анализ хийж, тайлан төлөвлөгөө боловсруулж, илтгэх чадвартай
Нэмэлт мэдээлэл
- Гүйцэтгэлд суурилсан урамшуулал цалинтай.
Бусад
БайршилГовьсүмбэр аймаг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.