МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК-ийн Маркетингийн менежер нь компанийн брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд оновчтой сурталчлах, хэрэглэгчийн итгэлцлийг бий болгох чиглэлээр маркетингийн бодлого, стратегийг боловсруулж, хэрэгжүүлнэ.
Брэнд менежмент ба стратеги
- Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетингийн стратеги болон бизнес төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх;
- Компанийн брэндийн үнэлэмжийг өсгөх зорилготой цогц контент, кампанит ажлуудыг удирдах;
Судалгаа ба дүн шинжилгээ
- Зах зээлийн чиг хандлага, өрсөлдөгчийн байдал, хэрэглэгчийн зан төлөвт суурилсан судалгаа хийж, дүгнэлт гаргах;
- Маркетингийн гүйцэтгэлийг хэмжих үзүүлэлтүүдийг тогтоож, тайлагнах;
Кампанит ажил ба хэрэглэгчийн сегментчилэл
- Зорилтот хэрэглэгчдийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн маркетингийн кампанит ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэх;
- Шинэ хэрэглэгч татах, одоогийн харилцагчийн үнэнч байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн стратегийг удирдах;
Дижитал маркетинг ба олон сувгийн идэвхжил
- Сошиал медиа, вэбсайт, и-мэйл маркетинг зэрэг сувгуудын нэгдсэн стратегийг боловсруулах;
- Онлайн орчинд хэрэглэгчтэй харилцах сувгуудыг идэвхтэй ашиглаж, брэндийн дуу хоолойг нэгэн жигд байлгах;
Санхүү, төсөв ба багийн удирдлага
- Маркетингийн жилийн төсвийг төлөвлөх, зардлыг хянах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тооцох;
- Маркетингийн багийг удирдан чиглүүлэх, гүйцэтгэлийг хянах, ур чадварыг хөгжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, маркетинг, эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй (магистр бол давуу тал)
- Маркетингийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай; (хөрөнгө оруулалт/санхүүгийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.)
- Хөрөнгийн зах зээлийн тухай үндсэн ойлголттой, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдлэгтэй
- Дижитал маркетинг, контент маркетинг, SEO, Google Analytics зэрэг хэрэгслүүд дээр ажиллаж чаддаг;
- Монгол хэлний бичгийн болон ярианы ур чадвар өндөр;
- Манлайлагч, бүтээлч сэтгэлгээтэй, олон төслийг зэрэг удирдах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллахыг сонирхсон ажил горилогч Та компанийн веб хуудсаар өөрийн анкетаа бөглөх ба нэмэлтээр хаягт өөрийн CV-г ирүүлэх боломжтой.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМаркетинг PR, менежмент
ТүвшинАхлах мэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.