Борлуулалт, маркетинг эрхэлсэн захирал
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Группын зорилго, зорилтод нийцсэн борлуулалт, маркетингийн стратегийг зах зээлийн нөхцөл байдалд үндэслэн боловсруулах, хэрэгжүүлэх
- Харилцагч түншүүдтэй урт хугацааны харилцааг хөгжүүлэх, хамтран ажиллах нөхцлүүдийг тогтоон удирдах
- Борлуулалт, маркетингийн төлөвлөгөө, кампанит ажил, санаачлагуудыг хэрэгжүүлэх, орлого ашгийн зорилтыг хангах
- Шинэ бизнесийн боломжуудыг илрүүлж, гэрээ хэлцэл байгуулах
- Борлуулалтын гүйцэтгэлийг хянаж, шаардлагатай тохиолдолд стратегийг өөрчлөх
- Борлуулалт маркетингийн багийг удирдах, багийн зорилтыг компаний стратегитэй уялдуулах, багийг чиг үүргээр хангах
- Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Борлуулалт, маркетингийн чиглэлээр 5+ жилийн туршлагатай
- Удирдах түвшинд 2+ жил ажиллаж байсан туршлагатай
- Стратеги төлөвлөлт, бизнес хөгжүүлэлт, баг удирдах чадвартай
- Санхүүгийн ойлголт сайтай, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах чадвартай
- Манлайлах, шийдвэр гаргах, харилцааны ур чадвартай
- Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах өндөр ур чадвартай
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Нэмэлт мэдээлэл
Нэкст Групп нь Монгол улсын ТОП 150 аж ахуйн нэг бөгөөд орон даяар 20 салбар нэгж, 300 гаран ажилтан албан хаагч нарын хамтаар Амьдралыг аз жаргалд хөтлөх, технологийн дэвшлийг түгээх зорилгын доор ажиллаж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарМаркетинг PR, менежмент
ТүвшинГүйцэтгэх удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.