ХАЛААЛТ АГААР СЭЛГЭЛТИЙН ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн хэрэгжүүлж буй төслийн халаалт агаар сэлгэлтийн тооцоог хийж, мөрдөгдөж буй барилгын норм дүрэм, стандартад нийцүүлэн ажлын зураг төсөл боловсруулах;
- Шинэ технологи, барилгын материалын судалгаа хийж дэвшилтэт шийдлийг эрэлхийлэх;
- Архитектур төлөвлөлтийн дагуу ерөнхий инженерийн удирдлагын дор барилгын халаалт агаар сэлгэлтийн шийдлийг оновчтой боловсруулж архитектор, инженерүүд, зураг төслийн багтай уялдаа холбоотой ажиллах;
- Барилга байгууламжийг зураг төслийн дагуу баригдсаны дараа улсын комисст хүлээлгэн өгөх баримт материал бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх, хүлээж авах баримт бичгийг бүрдүүлэх ажилд голлох үүрэгтэй оролцох;
- Төслийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, ажилтнуудын ажлаа хийх орчин нөхцөлд хяналт тавих
- АБТ чиг үүргийн дагуу ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Халаалт агаар сэлгэлтийн инженер мэргэжлээр их дээд сургууль төгссөн;
- Инженерийн болон барилгын менежментийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай;
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
- AUTO CAD эзэмшсэн байх;
- Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хариуцлага хүлээх чадвартай байх;
- Багаар болон бие даан ажиллах, бусадтай харилцах харилцааны задвартай байх.
Нэмэлт мэдээлэл
Манай багт нэгдсэнээр дараах хөнгөлөлт хангамж таныг хүлээж байна.
Үүнд:
- Тав тухтай ажиллах орчин нөхцөл
- Спорт, сонирхлын клубийн хөнгөлөлт
- Байгууллагын бусад хөнгөлөлт хангамж /утас, унаа..../
- Хагас жил тутамд урамшуулалт цалин
- Хувийн эрүүл мэндийн нэгдсэн даатгал
- Эрүүл мэндийн багц шинжилгээ
- Залуу эрч хүчтэй баг хамт олон
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.