БОРЛУУЛАЛТ, МАРКЕТИНГ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн борлуулалт, маркетингийн стратегийг тодорхойлох, бодлого, төлөвлөгөө боловсруулах, удирдан зохион байгуулах;
- Борлуулалт, ашгийг нэмэгдүүлэх маркетингийн урамшуулал, идэвхижүүлэлтийг оновчтой зохион байгуулах;
- Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг судалгаагаар хангах;
- Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх төслийн санал боловсруулах, хэрэгжүүлэх;
- Брэндийн зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, борлуулалтыг өсгөх;
- Бүтээгдэхүүний нөөц болон түгээлтийн үйл ажиллагааны удирдлагаар хангах
- Ажлын байрны тодохойлолтод тусгагдсан бусад чиг үүргийг гүйцэтгэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Борлуулалт, маркетингийн чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай, үүнээс 2-с доошгүй жил энэ чиглэлдээ удирдах ажил хийж байсан;
- Борлуулалт маркетинг, бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Стратеги төлөвлөлт болон гүйцэтгэлийн өндөр ур чадварай;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
- Багаар хамтран ажиллах болон харилцааны эерэг ур чадвартай байх;
- Аливаад суралцах, хөгжих хүсэл эрмэлзэлтэй;
- Бүтээлч сэтгэлгээтэй, мэдрэмжтэй, мэргэжлийн ёс зүйтэй;
- Дата анализ хийх чадвартай
Нэмэлт мэдээлэл
УБГурил компанийн зүгээс танд дараах үнэ цэнийг санал болгож байна:
- Уян хатан цагийн хуваарь /07:30-09:00 цагаас сонгон ажилдаа ирэх/;
- Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдаx;
- Таван Богд Группийн 7 төрлийн сонирхолын клубуудэд хамрагдаx;
- Жил бүрийн цалингийн өсөлт;
- Урамшуулалт цалин;
- Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;
- Удаан жилийн нэмэгдэл;
- Хоол, унааны хөнгөлөлт;
- Эрүүл мэндийн сайн дурын даатгалын 50 хувийн хөнгөлөлт;
- 2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө гэх мэт.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинДээд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.