Студийн нөөц (байр, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл)-ийн ашиглалтыг төлөвлөх, зохион байгуулах
Зураг авалт, эвент, подкаст, контент бичлэгүүдийн цагийн хуваарь, график гаргах, мөрдүүлэх
Багийн гишүүд, хамтран ажиллагчидтай уялдаа холбоо сайтай ажиллаж, ажлын үргэлжлэл, чанарыг хангах
Ажлын байрны аюулгүй байдал, эмх цэгц, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянах
Шаардлагатай үед зураг авалтын үеийн зохион байгуулалтад оролцох, техникийн туслалцаа үзүүлэх
Гадаад болон дотоод үйлчлүүлэгчтэй холбоо тогтоож, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангах
Сард нэг удаа ажлын тайлан гаргаж удирдлагад танилцуулах
Студийн тоног төхөөрөмжийн жагсаалт хөтлөх, шинэчлэл хийх санал гаргах
Дээд боловсролтой (Медиа, менежмент, эвент зохион байгуулалт, кино урлаг, эсвэл холбогдох чиглэлээр бол давуу тал)
Медиа, эвент, контент бүтээх салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал
Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай
Зохион байгуулалт сайтай, хариуцлагатай
Цагийн менежмент болон олон үйл явцыг зэрэг хянах чадвартай
Харилцааны болон баг удирдах ур чадвар өндөр
Техник хэрэгсэл, студийн тоног төхөөрөмжийн ойлголттой бол давуу тал
Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай (Google Calendar, Excel, Outlook гэх мэт)
Ори Студиос ХХК нь медиа, эвент менежмент болон кино урлагийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, бүтээлч шийдлээр ялгардаг залуу, эрч хүчтэй баг хамт олон бүхий байгууллага юм. Манай зорилго бол үйлчлүүлэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн, чанартай, шинэлэг контентыг бүтээж, дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөхүйц үйлчилгээ үзүүлэхэд оршино.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.