НӨӨЦ ХЯНАЛТЫН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Борлуулалтын төлөвлөгөөний дагуу борлуулалтын төлөвлөлтийг хянаж гүйцэтгэлд хяналт тавих
- Үйл ажиллагаатай холбоотой үйлдэгдэж байгаа баримтуудын бүрэн бүтэн байдлыг хангаж хадгалалт хамгаалалтыг хариуцах
- Бэлэн бүтээгдэхүүний хугацааны хяналтыг хийж, хэрэгжүүлэх, нөөцийн зохистой байдлыг ханган ажиллах
- Бараа бүтээгдэхүүний байршуулалтыг нэмэгдүүлэхэд хяналт тавих
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл, эдийн засагч, бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Дүн шинжилгээ хийх, хэлэлцээр хийх, зөвшилцөх, санал боловсруулах чадвартай байх
- Төлөвлөх, зохион байгуулах, хянан шалгах, зөвлөх чадвартай байх
- Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлага
Нэмэлт мэдээлэл
ТЭСО Группийг сонгох шалтгаан:
- Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон “УЯН ХАТАН ЦАГ”- ийн системтэй.
- Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН”-ийн системийг нэвтрүүлсэн.
- Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачилгыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг “ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ”-ууд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг.
- Ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагын дэргэдэх “ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ” хүүхдийн цэцэрлэгийг 2019 оноос байгуулаад явж буй ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.