Сүлжээний Инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Ажил үүргийг хуваарилах MESD системээр дамжуулан өдөр тутмын ажлаа хийх (хэрэглэгчийн IP сүлжээтэй холбоотой хүсэлт, гомдол, гэмтэл болон урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ), мөн үйл ажиллагааны хэлтсүүдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх.
- IP сүлжээний төхөөрөмжүүд болох switch, firewall, router, access point, IP камер, IP суурин утас, хяналтын систем ACS болон бусад төхөөрөмжүүдийг мэдээлэл технологийн хэлтсийн стандарт зааварчилгаа болон техникийн хурлын зөвшөөрлөөр тохируулах, үйл ажиллагаанд оруулах
- IP сүлжээний төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа, хүчин чадал, тогтвортой байдал болон алдаа зэргийг сүлжээний удирдлагын системүүдээр (Solarwinds, Cisco ISE, Cisco Prime гэх мэт) байнгын хянах
- Далд уурхайн үйлдвэрийн хэлтсүүдийн технологи, сүлжээний хэвийн ажиллагаа, сайжруулалт болон шинэ суурилуулалт дээр хамтрах болон дэмжлэг үзүүлэн ажиллах.
- IP сүлжээ болон IST инженерийн багтай хамтран шинэ төсөл, сайжруулалт, шинэ шийдэл болон бодлого, журам гэх мэт бичиг баримтан дээр баг хамт олонтойгоо санаа солилцож хамтран ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэдээлэл технологи, компьютерийн шинжлэх ухаан, сүлжээ, мэдээлэл холбооны инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- ЭМААБО-ын дадал зуршлыг хэрэгжүүлэхээс гадна байнга дэмжиж, аливаа үл нийцлийг багийн гишүүдтэй хамтран шуурхай шийдвэрлэдэг байх
- Идэвх санаачилгатай, олон үүрэг даалгавар зэрэг биелүүлэх чадвартай байх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарПрограмм хангамж, мэдээллийн технологи
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.