ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн хөдөлмөрийн харилцааг холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд эрхлэн явуулах;
- Компанийн хүний нөөцийн бодлого, системийг боловсруулах;
- Хүний нөөцийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, дүн шинжилгээ хийх;
- Хүний нөөцийн захиалга, сонгон шалгаруулалт, бүрдүүлэлт, ажилчдын ажлын цагийн хуваарийг зохион байгуулах, бүртгэх, мэдээлэх, хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтэд хяналт тавих;
- Удирдах ажилтнаас даалгасан бусад ажил үүргийг гүйцэтгэх;
- Ажлын байрны тодорхойлолт дээр заасан бусад чиг үүргийн дагуу ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөц, Хууль, эрх зүйн чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
- Хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримталдаг;
- Бусдыг ойлгох, бусдад үзэл бодлоо зөв илэрхийлэх харилцааны өндөр ур чадвартай;
- Мэдээлэлд хурдан шуурхай боловсруулалт, дүн шинжилгээ хийх, тайлагнах чадвартай;
- Салбарын хууль, эрх зүй, дүрэм, журмын нийцлийг хангаж ажиллах чадвартай;
- Хэрэглээний программ, интернэт орчинд чөлөөтэй ажиллах чадвартай;
- Дүрэм, журамд нийцүүлэн баримт бичиг боловсруулах бичгийн өндөр ур чадвартай.
Нэмэлт мэдээлэл
- Хүний нөөцийн хэсгийг бие даан хариуцан ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Ажилд орох хугацаа: 2025 он 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэх
- Цалин: 4,000,000 төгрөг
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарЗахиргаа, Хүний нөөц
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.