Санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль тогтоомж, шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллах, удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах;
Санхүүгийн албаны ажилтнуудыг өдөр тутмын удирдлагаар хангах;
Байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандарт болон МУ-ын хууль, дүрэм журмын хүрээнд үнэн зөвөөр хөтлөн явуулж, холбогдох тайлан тооцоог цаг хугацаанд нь гаргах;
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
Ерөнхий болон ахлах нягтлан бодогчоор 3 болон түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай;
Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй бол давуу тал болно;
Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай;
Үнэнч шударга, гүйцэтгэлийн ур чадвар өндөр;
Мэргэжлийн ёс зүйтэй.
Таныг найрсаг чадварлаг баг хамт олон, 23 жилийн түүхтэй хариуцлагатай компани, тогтвортой ажлын байр, сурч хөгжих өсөн дэвших боломж хүлээж байна.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.