ЧАНАР ШАЛГАГЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хоол үйлдвэрлэлийн түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн явцад чанарын хяналт тавих, үл тохирлыг илрүүлэх, залруулах арга хэмжээ авах
- Үл тохирол, хэрэглэгчийн гомдолд дүн шинжилгээ хийх, дахин давтахгүй байх үүднээс шалтгааныг тогтоож арилгах
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотой стандарт, дүрэм, журам, заавар боловсруулах
- АБТ-д заасан бусад ажил үүргүүд
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хоол үйлдвэрлэлийн технологич, эрүүл ахуйч мэргэжилтэй
- Баримт бичиг боловсруулах, өөрийгөө илэрхийлэх, асуудал шийдвэрлэх чадвартай
- Чанарын хяналтын багаж хэрэгслийг ажиллуулдаг байх
- Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын хүрээнд тавигдах техникийн шаардлага, хууль зохицуулалтын талаар мэдлэгтэй
- Чанар, эрүүл ахуйн хүнсний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
Нэмэлт мэдээлэл
Ажлаа бодитоор үнэлүүлж, карьер өсөн нэмэгдэх боломжоор хангагдаж, байгууллагад оруулах хувь нэмрийг тань дэмжиж ЧАДВАРЛАГ ЭРЧ ХҮЧТЭЙ ХАМТ ОЛОН-той нэгдэж ажиллах боломжийг олгож байна.
Үндсэн цалин+Хангамж+KPI
Ажлын байр нь БЗД-ийн амгаланд байрлалтай.
Бид ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагаандаа арьсны өнгө, шашин шүтлэг, нас хүйс, бэлгийн чиг баримжаа, илэрхийлэл, нийгмийн гарал, хөгжлийн бэрхшээлтэй байдал зэргээс үл хамааран ижил тэгш, олон талт ялгаатай байдлыг хүндэтгэсэн сонгон шалгаруулалт явуулдаг
Дэлгэрэнгүй мэдээллийг 89118436 дугаараас лавлана уу
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарРесторан, Хоол үйлдвэрлэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.