Уулын бүтээл, цаг бүртгэлийн ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Ил уурхайн тоног төхөөрөмжүүдийн ажлын гүйцэтгэл, ажилласан цаг, зарцуулсан түлш шатахууныг өдөр бүр бүртгэн авч ил уурхайн газрын мэдээ тайланг бэлдэх, ил уурхайн уулын ажлын гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт хийх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Холбогдох их дээд сургуулийг Маркшейдер инженер, геодези инженер, ашиглалтын инженерээр суралцаж төгссөн байх;
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
- Монгол улсын жолооны В ангилалийн хүчин төгөлдөр эрхийн үнэмлэхтэй байх;
- Уулын инженер болон маркшейдер инженерээр ажиллаж байсан туршлагатай байх;
- Хэл ярианы болон бичгийн харилцааны чадвартай;
- Удирдан зохион байгуулах чадвартай байх;
- Уул уурхайн зориулалтай программ хангамжийг тодорхой эзэмшсэн байх;
- Уулын ажлын тодорхой хэмжээний мэдлэгтэй байх;
- Уул уурхайн салбар дах Аюулгүй ажиллагааны талаар ойлголт мэдлэгтэй байх;
- Харилцаа холбооны өндөр түвшинд байж аюулгүй байдлыг хангаж ажиллах чадвартай байх;
- Багаар ажиллаж бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах.
Нэмэлт мэдээлэл
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Бороогоулд ХХК-д ажилд орохыг хүссэн иргэн бүр нээлттэй ажлын байранд хүсэлтээ ирүүлэх боломжтой ба бид сонгон шалгаруулалтаа дотоод журмын дагуу ил тод, үнэнч шударгаар явуулж, эцсийн үр дүн багийн шийдвэрээр гардаг ба сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг болно.
Бусад
БайршилСэлэнгэ аймаг
СалбарУул уурхай
ТүвшинДадлагажигч, оюутан
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.