Үйл ажиллагаа хариуцсан захирал
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн төлөвлөгөө, тайлан, гүйцэтгэлийг боловсруулах, хэлэлцүүлэх, хянах, тайлагнах
- ТУЗ-н үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах, шаардлагатай тохиолдолд ТУЗ-н нарийн бичгийн даргын ажлыг гүйцэтгэх
- Хүний нөөцийн сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн харилцаа, сургалт хөгжил зэрэг ажлуудыг хариуцах (Компани 15 ажилтантай)
- Харилцагч түнш байгууллагууд, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагаа, гүйцэтгэл, үр дүнтэй холбоотой хяналт
- Компанийн үйл ажиллагаатай холбоотой шаардлагатай гэрээ, хэлцэлийг хийх
- Компанийн үйл ажиллагаатай холбоотой шаардлагатай тайлан, танилцуулга бэлтгэх
- Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад Гүйцэтгэх захиралд дэмжлэг үзүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, хүний нөөцийн менежмент, хууль эрх зүйн аль нэг чиглэлээр их дээд сургууль төгссөн, магистраас дээш зэрэгтэй
- Бизнесийн байгууллагад үйл ажиллагаа , хүний нөөц зэрэг зохион байгуулалт удирдах ажилд ажиллаж байсан туршлагатай,
- Төлөвлөлт, тайлан гүйцэтгэлийн циклийг хэрэгжүүлэх чадвартай
- Баримт бичиг боловсруулах чадвартай
- Үйл ажиллагаа, зохион байгуулалтын ажил хийх чадвартай
- Олон талт асуудал шийдвэрлэх чадвартай.
- Нягт нямбай, хариуцлагатай, итгэл даах зэрэг хувь хүний зан төлөвтэй
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарЗахиргаа, Хүний нөөц
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас7272-4444 /601/, 99108076
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.