Авто механик
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн нийт машин механизм, тоног төхөөрөмж тус бүрд хийгдсэн засварын төрөл, хугацаа, илэрсэн доголдлуудын талаарх мэдээллийг нэгтгэн баримтжуулж тайлагнах
- Эвдрэлийн шалтгаан оношийг зөв олж тогтоох, эвдрэлийн шалтгааныг бүрэн гүйцэд засварлах.
- Хуваарьт үзлэг оношлогоо жил, сар, өдрийн төлөвлөгөөний дагуу засвар үйлчилгээ хийх
- Тээврийн хэрэгсэлийн баримт бичгийн бүрдүүлэлтийг хийх, эмх цэгцтэй баримтжуулах
- Засварын сэлбэг, багаж, материалын захиалга хийх, хэрэглээ, хадгалалтад хяналт тавих, сэлбэг материалын тээвэрлэлтэд зохицуулалт хийх
- Засварын ажлуудыг гүйцэтгэхэд шаардагдах технологийн горим болон засварын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, заавруудыг дагаж мөрдөн ажиллах
- Өдөр тутам хийгдсэн ажлын тухай тайлан бичих, удирдах ажилтнуудад тайлагнах.
Та зүтгэлтэй, итгэлтэй, тууштай байвал бид таныг туршилтын 3 сарын хугацаанд чиглүүлээд компанийнхаа "брэнд" ажилтан болгоно.
Ажлын байранд тавигдах шаардлага
-
- Автын чиглэлээр МСҮТөв болон их дээд сургууль төгссөн байх;
- Энэ мэргэжилдээ дуртай, Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Мотор боох чадвартай бол давуу тал болно
- Насны хувьд 30-45 насных ;/ажлын байрны онцлог/
- Ажлын цаг баримталдаг байх;
- Аюулгүй байдал, үйл ажиллагааны стандартын ойлголттой байх;
- Ёс зүйтэй, хувийн сахилга баттай, хариуцлагатай байх;
- Тогтвор суурьшилтай ажиллаж, урт хугацаанд өгөөжөө хүртэх тэмүүлэлтэй байх;
Ажлын ур чадварын шаардлага
- Үйл ажиллагаатай холбоотой анхан шатны бичиг баримт хөтлөх, тайлагнах чадвартай байх;
- Техникийн болон гарын ур дүйтэй байх;
- Багаар болон бие даан ажиллах чадвартай байх;
- Асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх чадвартай байх;
- Ачаалал даах чадвартай байх ;
Нэмэлт мэдээлэл
Бид үйл ажиллагаагаа 23 дахь жилдээ тогтвортой явуулж байгаа ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ.
Ажилтан бол БИДНИЙ ҮНЭ ЦЭНЭ.
Бид ХӨДӨЛМӨРЧ ХАМТ ОЛНООРОО бахархдаг.
Бид дэргэдээ сургалт үйлдвэрлэлийн төвтэй тул "Шилчин мэргэжил"-д сургаж чадамжийн гэрчилгээ олгоно.
ТА ХҮН ТӨВ-ТЭЙ КОМПАНИД АЖИЛЛАХЫГ ХҮСЧ БАЙНА УУ?
- Компанийн удирдлагын арга барил эерэг, манлайлагч, сонсогч дэмжигч
- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан мөрддөг (Сургалтанд хамруулах)
- Багийн ажиллагаатай, эерэг, хөдөлмөрч хамт олон
- Жил бүрийн эрүүл мэндийн үзлэгт хамруулна
- Гэнэтийн ослын даатгалд хамруулна
- Ажлын байршил автобусны буудалтайгаа ойрхон
- Ажилтны автомашин тавих зогсоолтой
- Хөдөлмөр хамгааллын хувцсаар бүрэн хангана.
- Ажилтны өдрийн (1,2) хоолоор үнэгүй үйлчилнэ
- Олон талт тэгш байдлыг чухалчилдаг тул олон нийтийн оролцоог дэмжсэн хөтөлбөрүүдтэй
- Ажлын тав тухтай, цэвэрхэн орчин бүрдсэн (5S хэрэгжүүлдэг)
- Smart ERP систем нэвтрүүлсэн бөгөөд Ажилтны системээр өөрийгөө удирдах боломжтой.
Ажлын цаг & бусад
Ажлын цаг: 8.00-17.00.
Ажлын 5 өдөртэй.
Бямба-д ажлын ачаалал захиалгаас хамаарч ажиллана.
Цалин хөлс ба нэмэгдэл урамшуулал
- Нийгмийн даатгалд хуулийн дагуу хамруулна
- Сарын цалин тогтмол хугацаандаа олгодог
- Тогтвортой ажиллавал удаан жилийн нэмэгдэл олгоно.
- Ур чадварын мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоно.
- Унааны мөнгийг ажилласан өдрөөр тооцон олгоно.
- Бямба-д ажилласан цагийг хуульд нийцүүлж 1,5 дахин бодож олгоно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас70171598, 86082883, 70107272
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.