- Сувилалд үйлчлүүлэгчийг хүлээн авах, асуумж авах, үзлэг хийх - Уламжлалт анагаах ухааны өвчний ангилал зүй, зонхилон тохиолдох өвчний оношлогоо, эмчилгээний стандарт, түгээмэл үйлдлийн стандарт, удирдамжийн дагуу оношлох,эмчлэх, уламжлалт анагаах ухааны идээ, унд, явдал мөрийн эмчилгээг хийх - Хануур, төөнүүр, жин, дэвтээлэг, түрхлэг, бариа засал, зүү, бумба, шивүүр зэрэг заслыг хийх - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, эмнэлгээс шалтгаалсан халдварын дэглэм, зааврыг мөрдөх - Үйлчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнг хянах, шаардлагатай шинжилгээг хийх, явцын дүгнэлт бичих, тасгийн эрхлэгчид мэдээлэх - Яаралтай тусламж үзүүлэх - Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд эмчилгээ, сувилгааны чиглэлээр зааварчилгаа өгөх, хяналт тавих
|
- Уламжлалтын их эмч мэргэжилтэй
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
- Уламжлалтын их эмчээр ажиллах туршлагатай
- Хувийн зохион байгуулалт, харилцаа хандлага сайтай байх
- Гэр бүлийн сувилал учир бага насны хүүхэд үзэх туршлагатай байх
- Тариа тарилга хийх чадвартай байх
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.