Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эн Эй Пи ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Ус хангамж, ариутгах татуургын залуу инженер

2,500,000 - 3,000,000 ₮ | Тохиролцоно
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

-Багийн ажлын төлөвлөгөө гаргах, техникийн болон нарийвчилсан зураг төсөл бэлтгэх;

-Захиалагч, хөрөнгө оруулагчид зориулсан танилцуулга бэлтгэх, зураглалыг бэлтгэх, танилцуулах;

-“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн ур чадварын матриц, шаардлагын хүрээ дэх барилга байгууламжийн техникийн болон ажлын зураг төслийг бие даан болон хамтран боловсруулах;

-Төслийн багтай найрсаг, нээлттэй харилцаа тогтоон хамтран ажиллах;

-Төслийн системийн төлөвлөлт, зураг төслийн баримт бичиг, бүртгэл, хөтлөлт, тайлбарыг бололвсруулах, төслийн зорилгод нийцүүлэн төлөвлөх;

-Төслийн цэвэр, бохир усны системийн шугам сүлжээний тооцоо болон төлөвлөлт, тоног төхөөрөмж, материал болон барилга угсралтын үе шат, технологи, техникийн шаардлагын судалгаа хийх;

-Төслийн тодорхой хэсгийн техникийн шийдэл, зохицуулалтыг хариуцах;

-Зураг төсөлтэй холбоотой асуудлуудын шийдлийг олох;

-Барилгын угсралтын үе шатанд зохиогчийн хяналт тавих, төслийн уулзалт, бичиг баримтыг зохих ёсоор бүрдүүлэх, цагийн хуваарь, ажлын зураг болон жишээнүүдийг бэлтгэх, зохицуулах, хянах;

-Барилга архитектур, бүтээц болон бусад хэсгийн инженерингийн системийг уялдуулах;

 

Ажлын байранд тавигдах шаардлага

-Ус хангамж, ариутгах татуургын инженер болон Сантехник, инженерийн байгууламжийн чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй;

-2-оос дээш жилийн ажлын туршлагатай

-Цогцолбор орон сууц, үйлчилгээ, соёл олон нийтийн томоохон төсөл дээр ажилласан туршлагатай;

-Идэвхтэй, эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй хувь хүн байх;        

-Зураг төслийн гоо зүйн мэдрэмжтэй байх;

-Өөрийн системийн төлөвлөлтийн шийдлийг нарийн, ойлгомжтой, график дүрслэлтэйгээр илэрхийлдэг байх;

-Зураг төсөлд тусгах тоног төхөөрөмж, түүний техникийн үзүүлэлтийг уншиж, ойлгодог байх, тэдгээрийн техникийн шаардлагыг ажлын зурагт тусгадаг байх;

-Идэвхтэй, хурдацтай орчинд амжилттай хөгжин, бусдыгаа дэмжих, өөрийн хувь нэмрээ оруулахдаа баяртай байх, уян хатан чухал ажлуудаа ялган цаг хугацаанд дуусгах чадвартай байх;

-УХАТ-ын систем болон түүний нарийвчилсан зураг зурах, барилгын систем, тоног төхөөрөмж, материал болон барилгын норм ба дүрэм, стандартын талаар дунд түвшний мэдлэгтэй байх;

-Захиалагч, хөрөнгө оруулагч, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээлц зураг төслийн шийдлүүдийг гаргах чадвартай;

-Тогтвортой хөгжил, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй барилгын шаардлагын талаар зураг төсөл боловсруулах мэдлэгтэй байх;

-AutoCAD дээр зураглал боловсруулах чадвартай байх;

-Revit болон BIM программын мэдлэгтэй бол давуу тал болно.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас11311802, 94004373, 99180215

Зар нийтэлсэн огноо

2025-04-07 10:17

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Нярав нягтлан бодогч/ЯармагтНБИК ХХК
2025-04-01
БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР /Эко констракшн ХХК/Эко констракшн ХХК
2025-03-28
Механик болон барилгын туслах ажилтанЭс Ар Трэйд ХХК
2025-03-24
Үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын менежерЗаяа проперти ххк
2025-03-11
ЖолоочМонкор Карго ХХК
2025-03-20
ХАБЭА-н АХЛАХ МЕНЕЖЕРСкай Хайпермаркет ХХК
2025-04-08
Краны ОператорНью север
2025-04-08
ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР-2 хүнРемикон ХК
2025-03-24
БОРЛУУЛАЛТЫН АЖИЛТАН, НЯРАВ"Динамик тауэр" ХХК
2025-03-14
Интерьер дизайнерG&U GOLD
2025-03-10
КАМЕР ХЯНАЛТЫН АЖИЛТАНМонкон Групп ХХК
2025-03-18
Сантехникийн хяналтын инженер /Нандин Эрхэм ХХК/Нандинбродерс групп ХХК
2025-04-02
Барилгын инженер ажилд авнаМонголын Үндэсний Их Сургууль
2025-04-02
Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагч /REAL ESTATE AGENT/Оргил Сити Проперти ХХК
2025-03-20
Гадна талбайн няравХэв Хашмал ХХК
2025-03-31
Интерьер дизайнерБатс-өргөө ХХК
2025-03-27
Төслийн инженер, Дулааны инженер, Талбайн инженерЖи Кэй Төгс Инженеринг ХХК
2025-03-11
Барилгын талбайн ХАБЭАЮНИСТИЙЛ КОНСТРАКШН
2025-03-26
Барилгын хяналтын инженерБүрд Пропертиз ХХК
2025-03-28
Барилгын талбайн инженерБиет Бүтээгч констракшн ХХК
2025-03-13

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.