Архангай салбар, Хашаат тооцооны төвд Бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөх
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Харилцагч нарт банкны зээл болон бусад бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулж, санхүүгийн зөвлөгөө өгөх борлуулах. Банкны эрх ашиг, ёс зүйг өндөрт тавьж ажиллах;
Ажлын байранд тавигдах шаардлага
Үндсэн шаардлага
- Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
- Банк санхүү менежмент, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл
- Борлуулалтын арга техник эзэмшсэн, танилцуулах, илтгэх, сургалт хийх ур чадвартай
Нэмэлт шаардлага
- Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ, салбар нэгжийн үйл ажиллагааны талаар мэдлэгтэй.
- Бизнес хөгжүүлэх, зохион байгуулах ур чадвартай.
- Бичиг баримт боловсруулах чадвартай.
- Зах зээлийн орчны болон санхүүгийн шинжилгээ хийх, хийсэн судалгаанд дүгнэлт өгөх чадвартай.
- Компьютерийн хэрэглээний программ дээр чөлөөтэй ажилладаг байх.
- Судалгааны арга зүйг эзэмшсэн бизнесийн дүн шинжилгээ тооцоолол хийх чадвартай.
Зан төлвийн шаардлага
- Ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай.
- Ажлын ачаалал даах, түргэн шуурхай ажиллах чадвартай.
- Ажлын цагийг зөв төлөвлөх, хувийн зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй.
- Идэвх санаачлагатай, үлгэр дуурайлал болохуйц ажиллах.
- Харилцааны ур чадвар, эерэг хандлагатай, өндөр ёс зүйтэй.
Нэмэлт мэдээлэл
Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та ХААН Банкны веб хуудсаар, зангиа хуудсаар өөрийн анкетаа бөглөх ба нэмэлтээр jobs@khanbank.com имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээж болох юм.Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2025.07.10-ны өдрийг дуустал.
ХААН Банкны Архангай салбар
Бусад
БайршилАрхангай аймаг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинАхлах ажилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.